Гэмт хэргийг үйлдэл дээр нь таслан зогсоосон алба хаагчдад ТАЛАРХАЛ илэрхийллээ

2021 оны 4 сарын 29

Arslan.mn

Ард иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа хууль сахиулагч алба хаагч нар гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлж ажилласан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Э.Н эзэмшлийн орон байранд хууль бусаар нэвтрэн орж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоож, бусдын эд хөрөнгийг хамгаалсан Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Т.Уранжаргал, “Сүлд” чуулгын хөгжимчин цагдаагийн ахлагч Б.Мягмарбүрэнхүү нарыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.

Алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
626204
4 эможи

keyboard_arrow_up