ЭМЯ: 1015 иргэнээс коронавирусийн халдвар илэрч, ТАВАН хүн амиа алджээ
2021 оны 4 сарын 29
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
Өчигдөр 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд үүний 864 нь Улаанбаатар хотоос, 144 нь хөдөө орон нутгаас байна. Халдварын улмаас 5 хүн нас барсан бөгөөд эдгээр хүмүүс бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
24 цагт 684 хүн эдгэрч тусгаарлалтаас гарчээ.
Говь-Алтай аймаг халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан хэдий ч шинжилгээний хариу гарч 33 иргэн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр Монгол улсын 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626192
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс