Ж.АМГАЛАН: 8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгэж, QR код олгосон

2021 оны 4 сарын 29

УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Ж.Амгалан QR код олголтыг багасгах тухай тайлбар өглөө.

Тэрбээр "Хөл хорионы үед явганы болон тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шаардлага гарсан. Үүний тулд автомашины хөдөлгөөнд олон улсын жишгээр QR код олгох болон цагийн хуваарьт оруулах зохион байгуулалт хийсэн.

АТҮТ-д Монгол Улсад байгаа бүх тээврийн хэрэгслийн бүртгэл байдаг. Нарийвчилсан энэхүү бүртгэлд үндэслэж судалгаа тооцоо хийж, QR кодыг зохион байгуулж байгаа юм. Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагын тээврийн хэрэгслийн тоог гаргахад 45,000 орчим.

Дөрөвдүгээр сарын 28-ны 18:00 цагийн байдлаар QR код авах 31,195 хүсэлт ирсэн байна. Эдгээр хүсэлтийг нэг бүрчлэн судалж хариуг өгөөд байна. 

8,495 байгууллагын 45,192 тээврийн хэрэгслийн бүртгэлийг үүсгээд QR код олгосон байна

QR код олгох хүсэлтийг цахимаар авах ажлыг цаашид багасгана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах юм. Хүсэлт гаргасан хүн бүрд QR код олгоод байвал нэмээд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор болчихоод байна. Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг уриалъя" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626180
0 эможи

Зочин
2021-04-29 12:01
Энэ эргүү тэнэг цагдаа код олгодог ажилтай юм уу. Мэргэжлийн мэргэшсэн байгууллагын ажлыг жинхэнэ унагааж байна даа. Цагдаагаас хөөгдсөн энэ амьтан онцгойг цагдаагийн байгууллага гэж индүүрээд байх шиг байна. Мөн хэвлэлийн ажил ч хийгээд байх шиг. Бас болоогүй энэ тэнэг цагдаа би удахгүй генкрал цол авна гэж яриад яваа. Онцгой цагдаагаас хөөгдсөн хүнд генерал цол олгодог гэж андуурсан байна
Зочин
2021-04-29 10:05
чи хэрэггүй дээ
keyboard_arrow_up