НЭГ ХОНОГТ: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 85 дуудлага ирж, 123 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

2021 оны 4 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Цагдаагийн байгууллагад 2021 оны 04 дугаар сарын 28-ны өдөр ирсэн дуудлага, мэдээллийг хүргэж байна. Хоногийн хугацаанд нийт 846 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс зөрчлийн шинжтэй 792, гэмт хэргийн шинжтэй 42 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 10, гэр бүлийн хүчирхийлэл 85, согтуугаар авто машин жолоодсон 35 хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Мөн 123 хүн эрүүлжүүлэхэд хонож, архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56 иргэнийг илрүүлжээ. 

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626179
0 эможи

keyboard_arrow_up