ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1862 цэгт 10870 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

2021 оны 4 сарын 28

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хяналтын 1862 цэгт  цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,870 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 10,775 иргэн, 1823 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1446 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 160 шаардлагыг хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 455 мэдээлэл ирснээс 378  нь нийслэлд, 78 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 88 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. 

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна. 

Зургийн тодорхойлолт алга байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626153
0 эможи

keyboard_arrow_up