СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Тоёота Приус-30” автомашин осолдож, хоёр хүн амиа алджээ
2021 оны 4 сарын 28
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:02 цагт өгчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км зам туулан 17:18 цагт очиход “Бэлх” хүнсний захын дэргэд автозамын зорчих хэсэгт “Тоёота Приус-30” суудлын автомашин осолдож автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй хоёр эрэгтэй хүн хавчуулагдан нас барсан байжээ.
Ослын газарт 1 цаг 20 минут ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
626147
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс