“Хүүхэд хамгаалалд иргэн бүрийн ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА чухал“

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2021 оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн 4279 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1228 хүчирхийлэл үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна. 

Мөн улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард түр хамгаалах  байр, нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 1053  хүн үйлчлүүлжээ. 

Тухайлбал,

  • 7 эрэгтэй
  • 326 эмэтгэй
  • 720 хүүхэд  тус тус үйлчилүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийг ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс хэмээх албан ёсны фэйсбүүк пэйж, 102 дугаарт мэдээлэл өгөхөөс гадна 107 тусгай дугаарт холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах, дуудлага өгөх боломжтой юм.

Цагдаагийн байгууллага мэдээллэгчийн нууцыг хуулийн дагуу чандлан хадгална. Мөн хэл ярианы болон хөгжлийн бэрхшээлтэй, утсаар ярих боломжгүй тохиолдолд 102 дугаар руу ямар ч үнэ төлбөргүй мессеж илгээх, мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн билээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үлдсэн бол дараах Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Arslan.mn

Судалгаагаар хүүхэд ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛД хамгийн их өртдөг нь тогтоогдсон бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг үл хайхрах төдийд л тэдний эрх зөрчигдөж эхэлдэг ажээ.

Бид бие махбодийн, эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн гэх мэт хүчирхийллийн хэлбэрүүдийг ихэвчлэн ярьдаг. Гэвч бидний тэр бүр дурсдаггүй, нүдэнд ил харагддаггүй боловч маш хор хөнөөлтэй хэлбэр бол үл хайхрах хүчирхийлэл юм.

Үл хайхрах нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй ажээ. Багаасаа хайрлуулж, халамжлуулаагүй, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж авна гэдэг хэчнээн аймшигтай билээ.

Дашрамд дурдахад, цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цуврал цахим хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүүхэд хамгаалалд иргэн бүрийн  ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА чухал!!!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626131
0 эможи

keyboard_arrow_up