Үндэсний аудитын газраас ЖУРМЫН төсөлд санал авч байна

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Үндэсний аудитын газраас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам ”-ын төслийг боловсруулан, иргэд олон нийтийн саналыг авахаар хүргүүлж байна.

Тус журмыг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтийн хөрөнгийг хуримтлуулах, сонгуулийн зардал гаргах, сонгуулийн зардлын тайлан гаргах, сонгуулийн зардлын тайландаа аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах, Төрийн аудитын дээд байгууллагаас  сонгуулийн зардлын тайланг хянаж, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулахад дагаж мөрдөх болно.

Иймд журмын төсөлтэй танилцан холбогдох саналыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор info@audit.gov.mn цахим хаягаар ирүүлэхийг хүсье.

Журмын төсөлтэй ДЭЛГЭРЭНГҮЙ ЭНД орж танилцана уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626128
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up