Өчигдөр 87 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Тэгвэл өчигдөр буюу 04 дүгээр сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт  нийт 837 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 749 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 12 , гэмт хэргийн шинжтэй 42 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 33
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 85
  • Хүний биед халдсан 54
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 41 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 87 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 62 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд өгнө үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626123
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up