ТЦА: Автомашины QR кодыг дараах тохиолдлуудад ХҮЧИНГҮЙ болгоно
2021 оны 4 сарын 28
Тээврийн цагдаагийн албанаас QR код зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгохыг анхаарууллаа. Үүнд:
- Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
- Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол
- Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
- Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
- Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
- Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR кодыг хүчингүй болгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626113
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс