Ахуйн үйлчилгээний уулзварт зам хаах хуваарь

2014 оны 7 сарын 25

Баянгол дүүрэг 3, 4-р хорооллын замын эхлэл, Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам барилгын ажлын төлөвлөлтийн дагуу 7-р сарын 22-ны 23:00 цагаас 7-р сарын 30-ны 07:00 цаг хүртэл замын зорчих хэсгийг хэсэгчлэн хаахаар боллоо.

 

7 сарын 23-24-нд уулзварын зүүн урд хэсгийг,

7 сарын 25-27-нд уулзварын зүүн хойд хэсгийг,

7 сарын 28-29-нд уулзварын баруун хойд хэсгийг тус тус хэсэгчлэн хаах юм.

 

Иймд зорчигч та бүхэн хуваарийн дагуу замын нээлттэй хэсгүүд болон бусад замаар зорчино уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6261
0 эможи
keyboard_arrow_up