Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд хоёр төрлийн дрон нисгэж байна

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Тээл багийн Тэгш булан гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа  7 дахь өдрөө үргэлжилж байна.

Ослын голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, мөн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. 

Ажлын хэсэг ослын голомтод 2 төрлийн дрон нисгэж, орон нутгийн захиргаа болон иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг явуулж байна.   

Тодруулбал, нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар эрэн хайх ажиллагаанд оролцож байна.

Осолдсон 7 хүний 4 иргэний цогцсыг олсон бөгөөд Шинэ-Идэр сумын харьяат Г 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат У 32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б  8 настай, эмэгтэй нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
626084
1 эможи

keyboard_arrow_up