“Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайн ухсан нүхэнд 43 настай эрэгтэй унаж нас баржээ

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх тосгон”-нд байрлах Жонш олборлох уурхайд хүн унасан осол гарсан дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:32 цагт очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Ү нь жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж явж байгаад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан байжээ.

Цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн тасгийн даргад шилжүүлж өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
11
ouch an post
confuse an post
angry an post
2
626055
13 эможи

keyboard_arrow_up