Цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг сунгав

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 105 тоот тогтоолоор “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Хорио, цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 5  дугаар сарын 14-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгаж  байгааг МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС мэдээллээ.

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утсаар авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626052
0 эможи

keyboard_arrow_up