УОК: QR кодоор зорчих асуудалд санал гомдол ирсэн тул зарим зохицуулалт дахин хийгдэнэ

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

QR кодтой холбоотой асуудлаар ажлын хэсгийнхэн мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Хөл хориог илүү үр дүнд болгохын тулд QR код олгохоос өөр арга байхгүй. НОК, УОК харилцан ярилцаж байгаад энэ шийдвэрт хүрлээ. 

Шинэ цагийн зохицуулалт орж ирсэн нь зарим талаар үл ойлголцол гаргаж байна. Одоогийн байдлаар QR@gov.mn хаягаар 15 мянга орчим хүсэлт ирсэн байна. Хүсэлтийг 08:00-21:00 цагийн хооронд авч байгаа. Мөн ирсэн хүсэлтийг нягтлаад шаардлага хангасныг нь системд бүртгэж оруулах 24 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байна.

QR кодын эрх нь нээгдсэн байхад түүнийгээ мэдэхгүй, мэдсэн ч яаж ашиглаж мэдэхгүй байгаа ААН олон байна. Энэ удаад 18 мянган тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон.     

Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байна. Энэ тоог удахгүй нэмнэ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой. Нийтийн тээврийг бүх чиглэлд жигд явуулахад анхаарч байна.

Эрүүл мэндийн салбарынхан байгууллагын харьяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгаарлалтгүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаарлалтаа мөрдөна.  Гэвч энэ нь үл ойлголцол бий болгож байгаа учраас өнөөдрөөс эрүүл мэндийн салбарынханд дахин зохицуулалтыг хийхээр ярьж байна.       

ШУУД ҮЗЭХ: 

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
626031
3 эможи

maluud yuma tanar neree
2021-04-27 10:24
ugasa naad code edr cne yuwe llr humuus elgeerei hevtej bhd dahij boshoorgui bolj bhd mongoliin ereedui huuhduud ulsuj uilj bhd muu llruud ideh hooltoi ajiltai baigaadaa amaa haimhaad dugui baij bhd haraal idmerhuud iim ajil zohion baiguulj hutsaj bdg ter odontsor llruudad hun bolognii 8 say tugrug uguud yssn llriin yumbee tanar cne
Зочин
2021-04-27 07:56
Сүгбазар Самар сайхан нарын хийж байгаа ажилыг ээ эргэж буцаад л эргүүтсэн төлөгүүд чадахгүй бол ард түмнээсээ ажлйн туршлагтай сургууль соел төгссөн хүмүүсээс тусламж хүсээчээ учраа олохгүй эргэж буцсан эргүү шийдвэр гаргаад байхаар
keyboard_arrow_up