“ЭМЧЛҮҮЛСНЭЭС ОРШУУЛГА НЬ ХЯМД“ гэх бичиг үлдээгээд амиа хорложээ

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 4 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 20 минутад Хан-Уул дүүрэгт өндөр хүчдэлийн шонгоос хүн боомилж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу шалгалт хийхэд урьдчилсан байдлаар 49 настай эрэгтэй Б нь өндөр хүчдэлийн хөндлөн шонгоос цагаан өнгийн уяагаар өөрийгөө боомилсон байдалтай олдсон. 

Шалгалтын явцад "Зүрх минь өвдөж байна. Эмчилснээс оршуулга нь хямд" гэх утга бүхий бичиг үлдээн гарын үсгээ зурсан байжээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс мөрдөн шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
13
ouch an post
2
confuse an post
1
angry an post
3
626029
25 эможи

keyboard_arrow_up