Б.Баатархүү: 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН хязгаарлана

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Хөл хорионы үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ Засгийн Газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин 14 хоногоор сунгасан шийдвэр гарсан. Энэ удаагийн хөл хорионы үед онцлох хэд хэдэн зохицуулалт хийгдэж байгаа. Тухайлбал, өмнөх хөл хорионы үеэр тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байсан бол  энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан.

Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг БҮРЭН хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг цагдаагийн байгууллага, онцгой байдал, ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна.

Харин сэтгүүлчдийн хувьд өглөө 10:00 цаг хүртэл хувийн тээврийн хэрэгслээрээ зорчоод, өдрийн цагаар байгууллагынхаа лого бүхий QR кодтой тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ тухайн сэтгүүлч нь өөрийнхөө бичиг баримтаа авч явна.

Өнгөрсөн долоо хоногт илэрсэн зөрчлөөс харвал иргэд шалтаг шалтгаан тоочих тохиолдол маш их гарсан. Тухайлбал, алба хаагчид аль болох ойлгоод явуулахаар өглөө эмнэлэг явж байсан хүн орой согтуу явж таарах жишээтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол холбогдох баримт бичгээ үзүүлээд явах хэрэгтэй. Цагдаагийн алба хаагчид аль болох сул хөдөлгөөн гаргахгүй байхаар ажиллах болно. 

Өмнөх хөл, хорионы үед хүнс тээвэрлэх машинд хүн тээвэрлэсэн гэх мэт зөрчлүүд гарсан учир энэ удаа хяналт, шагалтыг чангаруулж байна. 

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед иргэд хариуцлагатай байж, хамтран ажиллахыг хүсье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
626020
6 эможи

keyboard_arrow_up