Х.Нямбаатар: QR кодоор зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино

2021 оны 4 сарын 25

Засгийн газраас хатуу хөл хориог ирэх сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан. Энэ удаагийн хөл хориог чангаруулна гэдгээ УОК-оос мэдээлсэн. Тиймээс хатуу хөл хорионы хугацаанд хязгаарлалтад өртөхгүй ААН-үүдийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоор болсон. 

Тэгвэл уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд Харин QR олгох ажлыг Зам тээвэр хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран зохион байгуулах юм. Өнөөдөр албаныхан энэ талаар мэдээлэл хийлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОК-оос эцэслэнэ. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална. Нэгдүгээрт 14 хоногийн турш үйлчлэх код, 1 удаагийн код гэсэн янзаар. 

Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна.  Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино.

Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.

QR кодын систем өнөөдрөөс ажиллаж эхэлсэн тул хуучин QR авч байсан байгууллагууд Smartcar.mn-рүү ороод автомашиныхаа улсын дугаарыг оруулаад кодоо хэвлэж авна. Шинээр дэлгүүр нээсэн, тээврийн хэрэгслийн дугаар өөрчлөгдсөн тохиолдолд QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ. 

Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт цорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625973
1 эможи

Batbold
2021-04-25 18:35
ААН.үүдийн тээврийн хэрэгсэл юмуу ААН үүдийн ажилчидын тээврийн хэрэгсэл юмуу
Odbayr
2021-04-25 18:01
Muu
keyboard_arrow_up