Ч.МЭНДБАЯР даргатай ОСНААУГ-ын хамт олон НОК-т ажиллалаа

2021 оны 4 сарын 24

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр даргатай Улаанбаатар хотын Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрынхан өчигдөр зургаан хэсэгт хуваагдан Нийслэлийн Онцгой Комисс дээр жижүүрлэн ажиллалаа. 

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд иргэдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 2 дахь тунг хийж буй цэгүүдэд болон Улаанбаатар хотын ойролцоох авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр очиж нөхцөл байдалтай нь танилцан хяналт тавьсан юм. 

Дүүргүүдэд хуваарьт цэгүүдэд вакцинжуулалтын ажил хэвийн явагдаж, иргэд хүн хоорондын зайгаа барьж, дэг журамтай, идэвхитэй хамрагдаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625952
0 эможи

keyboard_arrow_up