Баянгол дүүргийн вакцинжуулалтын цэгт өөрчлөлт оржээ

2021 оны 4 сарын 24

Нийслэлийн хэмжээнд вакцинжууллатын ажлыг эрчимжүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор дүүрэг бүрт вакцинжуулалтын цэгийн тоог нэмсэн. Баянгол дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжууллатын цэгүүдийг шинэчлэн гаргажээ.

Тодруулбал, тус дүүрэгт иргэд нийт 14 цэгт дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна. Дүүрэг бүрийн вакцинжуулалтын нэг цэгт өдөрт дунджаар 500 хүн хамрагдах боломжтой, 60-аас дээш насны иргэд сайн дураар вакцин хийлгэж болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа билээ.

Мөн нийслэлд байгаа аймаг, орон нутгийн 60-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр вакцины эхний тунг хийлгэх боломжтойг Эрүүл мэндийн үндэсний төвийн Геронтологийн төвөөс мэдээллээ. Дархлаажуулалтын нэг суурин цэгт 10-15 хүн ажиллаж байна. Ахмад настнууд ихэвчлэн асран хамгаалагчтай ирж буй учир дараалал үүсгэхгүй, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг бариулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625950
1 эможи

Зочин
2021-04-25 15:47
Бгд 16 р хорооноос 2 р тунд хамрагдах хүмүүстээ лав дуудахгүй бна шүү. 22р сургууль дээр дуудахгүй болохоор нь өөрөө явж очоод вакцинаа хийлгэлээ.оочиргүй хүн цөөтэй бна.оо Манайхаан дуудахыг нь хүлээлгүй очоод хурдан хийлгээрэй.
Зочин
2021-04-25 15:47
Бгд 16 р хорооноос 2 р тунд хамрагдах хүмүүстээ лав дуудахгүй бна шүү. 22р сургууль дээр дуудахгүй болохоор нь өөрөө явж очоод вакцинаа хийлгэлээ.оочиргүй хүн цөөтэй бна.оо Манайхаан дуудахыг нь хүлээлгүй очоод хурдан хийлгээрэй.
Зочин
2021-04-24 12:56
23 ныг 24 гэж би буруу биччихэж.
Зочин
2021-04-24 12:54
24 нд ,22 р сургууль дээр 5 хороо тавьчихсан 6 цаг зогссон өнөөдөр 3 хороо тавиад багасж дээ.
keyboard_arrow_up