С.ЭНХСАЙХАН: Бид төрийн алба хаагчиддаа ДЭМ болохоор гудамж талбайд ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ байна

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Гудамж талбайд дэглэм сахиулан ажиллаж байгаа харуул хамгаалалтын ажилтнуудыг шүүмжлэх хандлага өчигдөр нийгмийн сүлжээнд багагүй ажиглагдсан. Бид энэ асуудлаар Монголын хамгаалалтын ажилтны холбооны Гүйцэтгэх захирал С. Энхсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдал зарласан эдгээр өдрүүдэд цагдаа, эмнэлэг, онцгой байгууллагын ажилчид жил гаруйн хугацаанд цаг наргүй ажиллаж байна. Тиймээс хамгаалалтын байгууллагууд эдгээр хүчний байгууллагууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрсдийнхөө хуулиар хүлээсэн ажил үүргийн чиглэлээрээ хариуцаж байгаа объектын ойролцоо гудамж, талбайд харуулд гарч, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн чиглэлийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. 

Цагдаагийн алба хаагчдын тоо хязгаартай учир бид иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө төрийн алба хаагчиддаа дэмжлэг үзүүлж, дэм болохыг л хүсэж байгаа юм. Тэрнээс улстөрийн ямар ч зорилго, чиглэл бидэнд байхгүй. 

ЦЕГ-ын даргын тушаалаар гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын ажилтнуудын хувцасны загварыг баталж өгдөг. Энэ тушаалд харуул хамгаалалтын ажилтны хувцас нь шаргал өнгөтэй, гутал нь хагас түрийтэй байх ёстой. Байгууллагууд дээрх батлагдсан загвараас тусгахаас гадна өөрийн байгууллагын шинж чанарыг агуулсан хувцсыг өмсдөг. Үүнийг цэрэг, цагдаатай холбох боломжгүй." хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625942
4 эможи

Зочин
2021-04-24 09:40
Jenko tsereg yamuu,Khukiin seeguud yamuu
сүрэн
2021-04-24 09:18
хийх ёстой нь хийг л дээ.Эхнсайхаан.юм юманд орооцолдож хэрэггүй дээ
keyboard_arrow_up