СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн дөрвөн хоногт 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас баржээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсч иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
Сүүлийн 4 хоногт буюу 2021.04.19-22-ны өдрүүдэд 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна.
Тодруулбал, Завхан аймгийн Цагаан-Хайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдлээ.
Үүний хамгийн том шалтгаан нөхцөл нь эцэг эхийн буруутай үйл ажиллагаа буюу хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сулруулсантай салшгүй холбоотой юм.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.