Долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгожээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх “Манай аймгаас байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” гэх мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллаад иржээ. 

Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна. 

Тодруулбал байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14,5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-55” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон байна.

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625935
0 эможи

keyboard_arrow_up