Цагдаагийн алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлжээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид гал түймрийг түргэн шуурхай унтрааж, эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. 

Тодруулбал, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим иргэн Б нь хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсанаас болж жижиг байшин нь шатаж, хөрш айлынх нь хашаа шатах аюулд хүрчээ.

Хонхор дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Оюунбат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаяр нар хувингаар ус зөөн цацаж галыг түргэн, шуурхай унтраажээ.

Хуурайшилт ихтэй энэ цаг үед шар өвс болон ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд иргэд та бүхэн гал, чүдэнз, цог, үнс нурмыг бүрэн унтраах, ой хээрийн газар ил задгай гал түлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625911
0 эможи

keyboard_arrow_up