Дээд шүүх “Жи тайм”-ын хэргийг өнөөдөр хянан хэлэлцэнэ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

“Жи тайм”-ын гэх тодотголтой иргэн Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтаст хэргийг өнөөдөр (2021.04.23) хянан хэлэлцэнэ.

Улсын дээд шүүхийн байранд Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, үйл ажиллагааг нь түр хязгаарласан ч зарим шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болсон байна. Шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгуулах, мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн зургаан автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн. 

Нийт 906 иргэний хариуцагч гэдэг нь “Жи тайм” сүлжээний хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан хүмүүс бөгөөд тэднээс уг 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625910
1 эможи

keyboard_arrow_up