ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 611 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил, гомдолтой холбоотой “Хоногийн мэдээ”-г хүргэж байна. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 1764 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,484 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өчигдөр улсын хэмжээнд нийт 6328 иргэн, 995 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 691 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 206 шаардлага, гурван мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 611 мэдээлэл ирснээс 518 нь нийслэлд, 93  нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 111 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 252 иргэнд 7,950,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625819
1 эможи

ЦЕГ
НХЖХАНАБХА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up