Сөүл хотоос өнөөдөр ирэх 146 иргэнийг “Новотел”, “Кемпински” зэрэг зочид буудалд тусгаарлана

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах аж. 

Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдаж байгаа билээ. Ингэхдээ вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм. 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625810
1 эможи

keyboard_arrow_up