БЗД-ийн явуулын шинжилгээний баг коронавирус халдвар авсан нь ХУДАЛ гэдгийг мэдэгдлээ
"Баянзүрх дүүргийн явуулын шинжилгээний баг бүгд "Коронавирус-19"-ын халдвар авчээ!" гэх мэдээлэл нь худал гэдгийг тус дүүргийн онцгой комиссоос албан ёсоор мэдэгдлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалтын 12 баг (1 баг 4 гишүүнтэй) "Коронавирус-19"-ын шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээс ПСР шинжилгээг авч байна. Мөн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд давтан шинжилгээг авч байна.
2021 оны 4 дүгээр сарын 16-нд ПСР шинжилгээ өгсөн иргэдийн хариу өнөөдөр гарна. 4 дүгээр сарын 17-нд өгсөн шинжилгээний хариу өнөөдөр шөнөдөө багтаж гарна. Цаашлаад 4 дүгээр сарын 18,19-нд өгсөн шинжилгээний хариунууд гарах болно.
Шинжилгээний хариу цаг авч байгаа шалтгаан нь
1. Лабораторийн хүчин чадлаас хамааралтай
2. Эерэг тохиолдол ихээр бүртгэгдэх болсонтой холбогдуулан, давтан шинжилж үзэж байгаа талаар дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.