ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ЭРС ХҮЙТЭРНЭ
Өнөөдөр /2021.04.18/ ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Маргааш буюу энэ сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 20-нд зарим газраар, 21-22 нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, энэ сарын 21-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрнэ гэж Цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.