Хилчид шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурчээ. Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг долоон малчин өрхийн 10 хүн сураггүй болсон юм. Хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд оллоо.
Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625646
0 эможи

keyboard_arrow_up