ШУУРХАЙ: Буян-Ухаа спортын ордонд ор дэлгэж эхэлжээ
2021 оны 4 сарын 16
Засгийн газрын гуравдугаар сарын 24-ны хуралдаанаар нөхцөл байдал хүндэрвэл Яармаг дахь спортын ордон, Бөхийн өргөө, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авах ор дэлгэнэ хэмээн мэдээлж байв.
Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Буянт-Ухаа" спортын ордонд ор дэлгэж эхэллээ. Энд коронавирусний халдвартай хүмүүсийг эмчлэхээр бэлтгэж байна.
Өнгөрсөн хоногт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 болсон нь нөхцөл байдал хүндэрснийг илтгэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625627
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс