24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 34-76 насны зургаан хүн нас барлаа

2021 оны 4 сарын 16

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 6 хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Одоогоор коронавируст халдварын шалтгаанаар 37 хүн нас бараад байна.

Нас барсан хүмүүсийн хувьд,

  • Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Дээрх хүмүүсийн зарим нь ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625610
0 эможи

keyboard_arrow_up