Замын-Үүдийн автозамын боомтоос Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч эхэлжээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Замын-Үүдийн автозамын боомтоос Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч эхэлжээ.

Тодруулбал, Монгол Улсад “КОВИД-19” халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Эрээн рүү  нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 23-наас түр зогсоогоод байсан. Харин Эрээнээс Замын-Үүд рүү нэвтрэх хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм.

БНХАУ-ын тал гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа ажилтнуудаа вакцинжуулах, боомтын ариутгал халдваргүйжүүлэлтийн систем, хяналтыг сайжруулж, хоёр талын хооронд цар тахлын тархалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцох сувгийг нээснээр энэ сарын 7-ноос өдөрт 20 автомашин нэвтэрч байсан бол өнөөдрөөс 100 болж нэмэгдэв.

Улмаар Монгол Улсаас гарч буй тээврийн хэрэгсэлд аль болох түргэн хугацаанд ачилт хийж иргэд, аж ахуйн нэгжийн ачааг шуурхай тээвэрлэж эхэлснээр хэсэг хугацаанд нэмэгдээд байсан тээвэрлэлтийн үнэ ч буурах хандлага ажиглагдаж эхэлжээ.

Цаашид халдвар хамгааллын дэглэмийг хоёр талдаа чанд сахиж Замын-Үүд-Эрээнд зорчих тээврийн хэрэгслийн тоог нэмэнж, цар тахлын үед экспорт, импортыг хэвийн явуулахад ГХЯ, БНХАУ-д суугаад ДТГ-ууд болон орон нутгийн зүгээс хятадын талтай яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625581
1 эможи

keyboard_arrow_up