Шуурхай штабын дарга асан Ж.Чүлтэмсүрэнгийн зөвшөөрлөөр Бугант тосгонд очсон ИРГЭДЭЭС ХАЛДВАР илэрсэн гэв үү
УОК-ын Шуурхай штабын даргын гарын үсэгтэй бичгээр Бугант тосгонд очсон хүмүүсээс халдвар илэрчээ.
Тодруулбал, Шуурхай штабын дарга асан Ж.Чүлтэмсүрэнгийн гарын үсэгтэй зөвшөөрлийн бичгээр Сэлэнгэ аймгийн Бугнат тосгонд саадгүй очсон зургаан иргэний дөрвөөс нь коронавирус илрээд байгаа аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан тус сумын хөдөлгөөнийг хорьж, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож 40 орчим хүнийг тусгаарлалтад оруулсан байна.
Хамгийн гол нь дээрх иргэд тус бичгийг үзүүлээд асуумж бөглөлгүй аймаг хоорондын постоор явсан байх магадлалтай гэнэ. Түүнчлэн тэдгээр залуусын унаж явсан машины дугаар нь азынх бөгөөд сайхан дуудлага худалдаагаар 23 сая 300 мянган төгрөгөөр зарагдсан аж.
УОК-ын Шуурхай штабын даргын ганц гарын үсэг бүхий зөвшөөрөл бүхэл бүтэн сумаар нь хохироосон гэж үү. Ийм л хариуцлагагүй нэг хоёр эрх мэдэлтнээс болж нийтээрээ бид хохирч байна!!!
Эргэн сануулахад, Шуурхай штабын даргаар томилогдсон ч 26 хоноод халагдсан Ж.Чүлтэмсүрэнг энэ сарын 01-ны өдөр чөлөөлсөн билээ. Түүнийг өнгөрсөн сарын 24-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хамаатнаа тусгаарлалтад оруулалгүйгээр хөдөө, орон нутаг руу явуулж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн.