ПРОКУРОР: Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан 8 хүн ЯЛ ШИЙТГЭГДЖЭЭ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Баянгол дүүргийн прокурорын газар болон тус  дүүргийн Цагдаагийн газраас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэд хэдэн ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд 2021 оны эхний улирлын байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цахим орчинд лотто, покер зэрэг бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн талаарх 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 4 хэргийн 8 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон орлого болох 7.050.000 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625543
0 эможи

k
2021-04-15 20:51
kaзиногоол нээлдээ худлааа торгосон болж жүжиглэж байхааар улс оронд татвар нь орог
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up