Самарт явсан 28 хүнээс зургаа нь угаартаж нас баржээ

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Байгалийн дагалдах баялаг болох хушны самар өнгөрсөн намар, өвөл их ургаснаас түүж мөнгө олох гэсэн хүмүүс Хан Хэнтийн уулсын хөвчөөр олноороо отоглосныг байгаль хамгаалагчид тараасан билээ. Гэвч иргэд нийлж самарт яваад амиа алдсан тохиолдол ойрхон гарах болов.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 11-12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багт оршин суудаг зургаан хүн “ЗиЛ-131” загварын ачааны автомашины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас баржээ. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорьчихоод байхад Улаанбаатараас хүмүүс тус сум руу очин нийлж, 28-уулаа болж ачааны хоёр машинтайгаар уул руу гарах замдаа хээр хоносон гэнэ. Хамт явсан хүмүүс нь машинаас бууж, майхан, урцанд хоног төөрүүлсэн бол жолооч нь кабиндаа, тэвшинд босгосон бүхээгт 22-46 насныхан болох Т, Г, Ү, О, Х, М нар унтсан аж.

Шөнө дунд жолооч нь машинаа халаахад угаарт нь тэвшний бүхээгт хоносон дээрх зургаан хүн хордож амиа алдсан байна.

Үүнээс өмнө Налайх дүүргийн харьяат, 40 гаруй настай эмэгтэй Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт урцандаа галд өртөн нас барсан хэрэг гарсныг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа билээ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625533
1 эможи

DR. ADITY
2021-04-14 21:09
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USDТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
keyboard_arrow_up