Токиогоос ирсэн 156 иргэнийг Кемпински, Туушин зэрэг зочид буудалд тусгаарлажээ
2021 оны 4 сарын 14
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 22.56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлав. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар, 143 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625493
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс