Б.БАТТУЛГА: Хүний биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг өссөн
2021 оны 4 сарын 13
ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга:
"5,677 гэмт хэрэг бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.1 хувиар буурсан. Тухайлбал,
- Дээрэмдэх гэмт хэрэг 67.8%,
- Мал хулгайлах гэмт хэрэг 51.7%,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үүний дотор хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 11.2%
- Залилах төрлийн гэмт хэрэг 4.9%,
- Хүчиндэх төрлийн гэмт хэрэг 7.3%-аар тус тус буурсан.
Харин хүний биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Хүний биед хүнд хохирол учруулах гэмт хэрэг 60 хувиар өссөн бөгөөд ихэвчлэн ахуйн орчинд үйлдэгдэж байна. Үүнд хардалт, ахуйн архидалт гэх мэт нь нөлөөлж байгаа юм" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625481
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс