СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 22-46 насны зургаан иргэн машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас баржээ
2021 оны 4 сарын 13
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед 6 хүн угаартаж нас барсан байдалтай олджээ.
Хэргийг тодруулбал, Түнхэл-5-р багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625477
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс