ЭМЯ: Улсын хэмжээнд 397 эрүүл мэндийн ажилтан, 3318 хүүхэд халдвар авсан

2021 оны 4 сарын 13

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хүргэх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан буюу нийт өвчлөгсдийн 2,6 хувийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийн 273 нь ажил, мэргэжлээ гүйцэтгэж байхдаа, 124 нь гэр бүлийн гишүүд, найз нөхөд, эмнэлгийн бус орчинд халдвар авсан байна. Эрүүл мэндийн ажилтнуудыг мэргэжлээр нь ангилбал, 33 хувийг нь сувилагч, 28 хувийг эмч нар, үлдсэн нь бусад ажилтнууд байгаа.  Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3318 хүүхэд өвчилсөн байна. Энэ нь нийт өвчлөлийн 20 хувийг эзэлж байна. Эдгээр хүүхдүүдийн 2869 нь Улаанбаатарт, 22 нь зөөвөрлөгдсөн, 427 нь орон нутагт бүртгэгдсэн." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625473
1 эможи

keyboard_arrow_up