Хөл хорио тавьсан ч хөдөлгөөн “БУУРСАНГҮЙ“

2021 оны 4 сарын 13

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Халдварын тоо өдрөөс өдөрт огцом нэмэгдсэн эдгээр өдрүүдэд Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоосон. Өчигдрийн байдлаар 704 тохиолдол батлагдаж, Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 15718 хүрч, 25 хүн алтан амиа алдаад байна. 

Хөл хорио тогтоосон дөрөвдэх хоног: Хэн дуртай нь автобусанд суугаад л хүссэн газраа хүрчихэж байна. Ядаж нөгөө автобусны хүрэлцээ нь муу, дээрээс нь цагаар явж байгаа нь ажилдаа явах олон иргэдийг бухимдуулаад амжсан. Халдварыг тархаах зорилготой хөл хорио юу, хумих зорилготой хөл хорио юу... Ойлгохоо байсан цаг. 

Хөл хорио тавьсан хэдий ч бүртгэгдэх халдварын тоо буурсангүй. Энэ талаар ЭМЯ-аас “Хөл хорио тогтоогоод шууд халдварын тохиолдол буурдаггүй. Өмнө нь халдвар авсан, нууц хугацаандаа байсан хүмүүс илэрдэг. Тиймээс халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам биеийн байдал хүнд хүмүүсийн тохиолдлын тоо нэмэгдэж байна. Хүнд хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэдэг нь нас барах эрсдэл нэмэгдэнэ. Архаг хууч өвчтэй, ахмад настай хүмүүс хүндэрсэн тохиолдолд нас барах эрсдэл үүсээд байна. Мөн улсын хэмжээнд  385  сэхээний ор бий. Гэтэл өнөөдрийн байдлаар 300 дахь ор руугаа орж  байгаа” гэж мэдээлсэн. 

Хөл хориог зарим хүмүүс амралт гэж андуураад байх шиг. Улсаараа нэгэн зорилгын төлөө зүтгэж байгаа энэ цаг дор та ч гэсэн хувь нэмрээ оруулан, хатуу хөл хориог гэртээ өнгөрүүлээрэй гэж уриалмаар байна. 


 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625448
0 эможи

Зочин
2021-04-13 17:32
Хөл хорио гоо чангатгах гүй бол мөнгөтэй хүний хөдөлгөөн улам их болж өвчины эрч чангарах төлөвтэй
Зочин
2021-04-13 17:27
Хөл хориогүй мэт хөдөлгөөнтэй /хүн,машин/байна ингэвэл өвчин буурахгүй шүү дээ юмны үнэ нэмэгдлээ
Зочин
2021-04-13 10:45
Хорьвол хорьсон шиг хорь хоёрын хооронд ингээд хэрэггүй , төр хатуу үедээ хатуу бай тугалган жад шиг цахим орчноор юм гархаар л дагаж намираад байдагаа болимоор
keyboard_arrow_up