Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна
Олимпын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй. Харин Улсын начин Э.Энхбат хүнд бэртэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр 12:00 цагийн үед БНСУ-д эмчилгээ хийлгэхээр авч явсан. Биеийн байдал нь хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн.
Онгоцонд түүний ар гэрийнхнээс нь гадна ГССҮТ-ийн эмч, сувилагч дагалдаж явсан бөгөөд өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах аж.
Харин Н.Түвшинбаяраас Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид дахин мэдүүлэг авах болсон ч тэрээр нэмж тодорхой зүйл яриагүй талаар "Өнөөдөр сонин"-д нийтэлжээ.