Халдвар авсан жүдочдыг эмнэлэгт хэвтүүлж, багийн бусад гишүүдийг тусгаарлажээ

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан олимпийн эрхийн оноо олгох Тбилисийн Гранд Слам буюу"IJF" тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид Хүннү Эйр ХХК-ийн онгоцоор эх орондоо иржээ.

Дөрвөн дасгалжуулагч, 13 тамирчны бүрэлдэхүүнтэй Гүржийг зорьсон Монголын баг тамирчид бэлтгэлээ хангаад дөрөвдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулсан Ази-Номхон далайн орнуудын аваргад оролцохоор очсон ч Монголын таван тамирчнаас Сovid-19-ийн халдвар илэрч, багаараа оролцох боломжгүй болсон юм.

Харин Саид Моллаей Токиогийн олимп хүртэл Израил улсад бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Монголын багтай Гүржид хамт бэлтгэл хийгээгүй учир ганцаараа Ази-Номхон далайн тэмцээнд оролцсон.

Тэгвэл халдвар авсан манай тамирчдыг ирэхээр нь шууд эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Харин бусад багийн гишүүдийг дэглэмийн дагуу тусгаарлаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625446
0 эможи

keyboard_arrow_up