Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж буй Шүүхийн тухай хуулийн 25.8.1-д Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд “танхим байгуулж, бүрэлдэхүүнийг батлах” гэсэн зохицуулалт шинээр орсон юм. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн шүүгчийн орон тоо хэсэг хугацаанд хүрэлцэхгүй болсны улмаас иргэний 2300 орчим хэрэг шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан. Үүнээс болж хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэнийг харгалзан тус танхимд хоёр шүүх бүрэлдэхүүн зэрэг ажиллах боломжоор хангах зорилго шүүгчдийн олонх тавьсан байна. Тиймээс нийт шүүгчийн хуралдаанаар дээр дудсан заалтын дагуу Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах асуудлыг хэлэлцэн Захиргааны хэргийн танхим 7, Иргэний хэргийн танхим 10, Эрүүгийн хэргийн танхим 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар тогтлоо.

Мөн Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталжээ.

Эдгээрээс гадна “Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, дээрх хуулийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625445
0 эможи

keyboard_arrow_up