Мансууруулах бодис хууль бусаар ашигласан 46 ХЭРЭГТ яллах дүгнэлт үйлдэн ШҮҮХЭД шилжүүлжээ
2021 оны 4 сарын 12
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 138 хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 20.6 хувиар буурсан байна. Прокурор энэ төрлийн 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн УЕПГ-аас мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байгааг судалгаагаар харуулсан байна.
Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 6.1 хувь нь 17 хүртэл, 71.4 хувь нь 18-29, 20.4 хувь нь 30-44, 2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байгаа бол 93.8 хувь нь эрэгтэй, 79.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна гэсэн судалгааг гаргажээ.
Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625408
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс