Авлигын гэмт хэрэг нийслэл, Баян-Өлгий аймагт ХАМГИЙН ИХ бүртгэгджээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

УЕПГ-аас авлига, албан тушаалын 607 хэрэгт хяналт тавьснаас 10.2 хувийг хааж, 22.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 0.9 хувийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нийт 74 албан тушаалтан холбогдсон, 40 авлига, албан тушаалын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

2020 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны 1 дүгээр улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил төвшинд байна. 

2021 оны 1 дүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.6, Баян-Өлгий аймагт 3.0 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.

Эх сурвалж:  УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625404
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up