Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд авч явна

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй. 

Харин Э.Энхбатын биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий. 

Бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн бөгөөд энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргасан билээ.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Э.Энхбатыг өнөөдөр БНСУ-руу эмчилгээнд тусгай үүргийн онгоцоор авч явахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625394
2 эможи

keyboard_arrow_up