Дээрэм хийсэн тагнуулын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд 83 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн  байна.  Энэ дунд, авлига албан тушаал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд багтаж байна. Тухайлбал, Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан” эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Мөн Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан” хэрэг, Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй” хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан. Түүнчлэн  бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага,  Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгаж эхэлсэн байдаг.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625384
0 эможи

тагнуул

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up