“УЛААН“ ТҮВШИН: Явган эргүүлийн 1481 чиглэлд 2779 алба хаагч, машинт эргүүлийн 63 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

2021 оны 4 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд 2021.04.10-ны өдөр явган эргүүлийн 1481 чиглэлд 2779 алба хаагч, машинт эргүүлийн 63 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Орон нутагт явган эргүүлийн 1716 чиглэлд 1176 алба хаагч,машинт эргүүлийн 48 чиглэлд 119 алба хаагч ажилласан байна.

Алба хаагчид 11841 хүн, 2014 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 388 удаа сэрэмжлүүлэг өгч, 8038 хүнд шаардлага тавьж, аж ахуйн нэгж байгууллагад 526 мэдэгдэл хүргүүлсэн.

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл 729 байгаагаас нийслэлд 618, орон нутагт 111, Гэр бүлийн хүчирхийллийн гомдол мэдээлэл 182 байгаагаас нийслэлд 160, орон нутагт 22 байна. Улсын хэмжээнд эрүүлжүүлэгдсэн 198 хүн байна.

Зөрчил гаргасан 309 иргэнийг 8.730.000 төгрөгөөр торгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625373
1 эможи

keyboard_arrow_up