Б.Жавхлан: 300,000 төгрөгөө аваагүй бол ebarimt.mn-д шинээр бүртгүүлээрэй

2021 оны 4 сарын 11

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгож байгаа бөгөөд зарим иргэдийн дансанд энэхүү мөнгө нь өнөөдрийг хүртэл ороогүй байна. 

Хэрэв та 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол яах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.

Тэрбээр "Монгол Улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол: 

  • 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн
  • Тэтгэврийн насанд арай хүрээгүй  
  • Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй 
  • Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа 
  • Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй 
  • Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй 
  • Малчны А дансаа бүртгүүлээгүй 
  • 1,072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.

Тиймээс та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол Улсын/ банкны дансандаа хүлээн авна." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625369
0 эможи

irgen
2021-04-11 15:43
ebarimt hariutssan tatvariin alanii hunee ajiluulaachee dans solimoor bna
keyboard_arrow_up